|
|
|
Манай байгууллагын вэб хуудсанд морилон саатсан эрхэм хүндэт тантай интернетийн орчинд эчнээ уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлье.
Таны төлөө гэсэн манай байгууллагын үйл ажиллагаа үйлчлүүлэгч таны санал бодол, хүсэл эрмэлзэл, талархал шүүмлэлгүйгээр ахин дэвших боломжгүй юм. Иймээс бид танд үзүүлэх үйлчилгээгээ хөнгөн шуурхай, нээлттэй, хүртээмжтэй болгох үүднээс энэхүү вэб хуудсыг ажиллуулж байгаа бөгөөд манай байгууллагын вэб хуудаснаас та төрийн архивын үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг бүрэн утгаар нь авч, үйлчлүүлэгчдэдээ үзүүлж буй ажил үйлчилгээтэй танилцан, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой юм.
Таалан соёрхож, тавтай морилно уу.
ДАРГА: С.ГАВАА
|
|
|
|
Мэргэшлийн зэрэг олгох журам |
|
Журам батлах тухай
/Албан хэрэг хөтлөлт, архивын ажилтанд мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам/
2005 оны 02 сарын 04 өдөр Улаанбаатар хот
Дугаар 15/41/25
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалт, мөн зүйлийн 9 дэх хэсэг, Засгийн газрын 1995 оны 96, 2004 оны 150 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
- 1. Албан хэрэг хөтлөлт, архивын ажилтанд мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журмыг хавсралт ёсоор баталсугай.
- 2. Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Үндэсний архивын газрын дарга /Д.Өлзийбаатар/-д үүрэг болгосугай.
- 3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Б.Цэрэндорж/, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Ч.Хүрэлбаатар/, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /О.Байгальмаа/ нарт үүрэг болгосугай.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД САНГИЙН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ,
ХЭРГИЙН САЙД САЙД ХӨДӨЛМӨРИЙН САЙД
Ц.НЯМДОРЖ Н.АЛТАНХУЯГ Ц.БАЯРСАЙХАН
|
|
Дэлгэрэнгүй
|
|
|